ЭМШУИС 2010 А-624

ЭМШУИС 2010 А-624 ангийн блог

Хар хэрээ хунгийн дүрд тогловол ямар харагддаг вэ?

2011-08-05 19:17:29

Хар хэрээ хунгийн дүрд тогловол ямар харагддаг вэ?

Чөтгөр гэж....Тэднийг яаж таних вэ?

Яг ийм төрхийг өчигдөр олж харлаа. Хэзээ ч өөрт нь заяахгүй, заяасан ч зохихгүй цасан цагаан хун болж харагдахыг хүссэн хөөрхий хэрээ хичнээн өрөвдөлттэй вэ? Хун болохыг хүссэн гол шалтгаан нь цасан цагаан өнгөнд нь бус харин өчүүхэн төдий эрх мэдэл, нэр хүндийн төлөө байсан нь бүр ч өрөвдөлтэй санагдлаа. Хун болж харагдахыг хичнээн ихээр хүссэн ч харыг цагаанаар сүлж болдоггүйн адил хөөрхий хэрээний өд сөд нь хятад гамин цэргийн форм шиг үнсэн өнгөөр сааралтах тул хэн ч харсан хэрээ гэдэг нь хялбархан танигдаж байсан тул дүрдээ итгэсэн хэрээнд үүнийг нь сануулж ганц нэг үг хэлмээр санагдав.

Ангилал : Тэмдэглэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (279) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Интернетээр мөнгө олох арга – Хамгийн хялбар нь PTC – Оролдоод үз

2011-07-23 00:01:28

Интернетээр мөнгө олох арга – Хамгийн хялбар нь PTC – Оролдоод үз

За нилээд удаан амралтын байдалтай байлаа. Энэ удаа арай илүү хүнд хэрэгтэй юм хийхээр шийдлээ. Өдөрт 1 цаг интернет ашиглах боломжтой хүн бүр оролдоод үзэхийг санал болгомоор байна.

Бид өдөр тутмын амьдралыг интернет, компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болоод удлаа. Миний хувьд энэ хоёр найзтайгаа уулзаагүй өдрүүд хамгийн уйтгартай нь. Тэгвэл бид интернетийг юунд ашигладаг вэ? Мэдээж хамгийн гол зорилго нь мэдээлэл авах болон бусадтай мэдээлэл солилцох. Гэтэл энэхүү тулгуур зарчим дээр үндэслэн интернетийн хэрэглээ, зориулалт өргөжсөөр байгаагийн нэг нь интернет ашиглан тодорхой хэмжээний ажил хийж тохирсон хэмжээний цалин хөлсөө авах юм. Интернетийн сүлжээ хүрсэн хүн бүр ашиглаж болдог, цаг хугацаанаас үл хамаарах, ажиллаж чадвал хүссэнээрээ олох, ямар нэг дарга захирал албан тушаалтанаас үл хамаарах гээд олон олон давуу талууд бий. Ийм төрлийн ажил маш олон янз. Хийх ажил, зарцуулах хугацаа зэргээсээ хамаараад үнэлгээ нь ч өөр өөр. Зарим талаар тодорхой хэмжээний эрсдэл хүлээх тохиолдол ч бий. Наадмын урт амралтын өдрүүдээр интернетийн бизнесийн хамгийн хялбар мөнгө олон арга болох PTC–ийг ашиглан хэрхэн мөнгө олж болдог талаар нийлээд судаллаа. Ингээд PTC-ийг ашиглах хэрхэн мөнгө хийх талаар энэ удаа мэдээлэл хүргэхээр шийдлээ. Оролдоод үзэхийг шийдсэн бол дэлгэрэнгүйг дарж үзнэ үү.

Нийтэлсэн : battamir | Уншсан (1744) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

What do you feel when you fall in love?

2011-06-29 01:42:43

What do you feel when you fall in love?

I have been thinking so long for how to answer this question.  I know, what I feel. But I couldn’t express it in my own words. She asked me “Have you ever been to  fall in love?  What did you feel?”  

Why did she ask me these questions? I think, I’m not so stupid. I tried. But I didn’t know what to say.  

So… What do I feel? I’m feeling it right now. I was staring when I see her first time. Then I wanted she will become mine. So now… I feel the pain in my heart, my heart pulsate so fast depends on this pain.  But I’m happy for this feeling.  Sometimes I wanna cry when missed her. But my tear drops so delicious for me.  I shy when look at her eyes, but wanna see her every time. I have a panic when be with her. But it’s very nice for me too. In the future… I wanna change the world only for her,  I wanna call the stars down from the sky. I wanna be her hero forever.

Ангилал : Тэмдэглэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (891) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Хувь тавиланг зохицуулах хороо

2011-06-25 23:09:05

Adjustment Bureau

Хувь тавилангаа бусдаар заалгах эсвэл өөрөө түүнийгээ удирдах гэсэн 2 сонголт байвал чи алийг нь сонгох вэ? Ихэнхи хүний амьдрал галт тэрэг шиг хөдлөх ёстой газраасаа эхлэж замаасаа хаашаа ч хазайлгүй үргэлжилсээр төгсгөлөө хүртэл яваад яг л эхэлсэн шигээ даруухан төгсдөг. Харин цөөнхийнх нь уулын цовхчоо горхи шиг хэн ч үл мэдэх бяцхан булгаас эхлээд түмэн бэрхшээл, даваа саадыг давж их мөрөн болоод бүх амьдралынх нь цорын ганц мөрөөдөл нь болсон их далайд хүрч бахархалтайгаар төгсөнө. Чухам хэн чиний хувь тавиланг жолоодож байна вэ гэдгээс л чиний амьдрал хаанаас эхлээд хаана дуусах нь хамаардаг аж. Adjustment Bureau буюу “Хувь тавиланг зохицуулах хороо” хэмээх онц сонирхолтой киног үзээд ийм бодол өөрийн эрхгүй төрлөө.

Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (156) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

I'm walking alone

2011-06-22 22:40:53

I’m walking at alone…

 

Би алхах дуртай... Хэрвээ хорвоод амьдрах цаг хугацаа хангалттай хийгээд хүрэх алс хязгааргүй байсан бол бүх амьдралаа алхаж өнгөрүүлмээр... Гэхдээ юунд ч санаа зовохгүй, хаашаа ч яарахгүй, эрх чөлөөтэй дур зоргоороо, хүссэн зүгтээ, хүрэх газраа мэдэхгүйгээр алхана. Алхам бүрт минь хүч нэмж, айзам хэмнэлд нь хөг нэмэх хөгжмийн эгшигийг нэмчихвэл тэр миний аз жаргал болно. Дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн төрх, хосуудын шивнээ, гудамжны чимээ, бороон дусал, цасан ширхэг, салхины сэвшээ сэтгэлд хөврөх түмэн бодролууд нэгээс нөгөөдөө шилжин  хөврөнө.  Тэдгээр бодролууд гунигтай, гутралтай, сэтгэл хөдлөлтэй, аз жаргалтай бас нулимастай...

Ангилал : Тэмдэглэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (135) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

"Бараан" бичлэг

2011-06-17 16:28:59

 

Хамгийн сүүлд тамхины эсрэг тэмцэгчийн дүрээр үзэл бодлоо бичиж үлдээсэээн. Бусдад нөлөөлөх гэж оролдсон өмнөх бичлэг минь хэр олон хүнд нөлөөлсөнийг мэдэх юм алга. Бодоод байхад тамхины талаар хүн бүр хангалттай мэддэг хирнээ ямар нэгэн сэхээрэл авдаггүйг нь мэдсээр байж тийм олон юм бичсэн нь миний буруу ч байж болох.... Харин одоо бол хором хоромоор урсаж буй цаг хугацааны тухай, аз жаргал, баяр гуниг, амьдралын утга учирын тухай түмэн асуулт өөртөө тавьж сууна. Сэтгэлд бараан үүлс нэгэнт хуралдчихаад аадар болон шаагихад бэлэн болжээ. Гадаа ч тэнгэр бүрхэг, бараан өдөр... Иймээс энэ удаагийн бичлэгийг “Бараан” гэж нэрлэе.

Ангилал : Тэмдэглэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (78) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Хүмүүс утаа болон уугина" шүлгийн үргэлжлэл

2011-06-02 16:41:46

Хүмүүс утаа болон уугина

Хамгийн таалагдсан хэсэг нь улаанаар бичсэн хэсэг нь. ЭМШУИСТ 6 жил сурахдаа ямар нэг байдлаар тамхины нөлөөлөлгүйгээр үүсдэг өвчин гэж бараг сонсож байгаагүй юм шүү... Өөрөөр хэлбэл энгийн ханиаднаас эхлээд эдгэршгүй хорт хавдар үүсэхэд хүртэл тамхины бохир саарал утаа хуруу дүрдэг гээд боддоо. За нэг иймэрхүү шүлэг байна. Уншсан тамхичдыг тамхинаас гарах тухай нэг ч удаа гэсэн бодож үзэхэд хүргэвэл миний зорилго биелэлээ гэсэн үг юм шүү. Энэ талаар бодож үзнэ гэдэг чинь л хамгийн анхны нааштай алхам болох болно оо.

Ангилал : Тэмдэглэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (302) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тамхи шинэ үеийн сонголт биш

2011-05-30 12:36:25

Тамхи шинэ үеийн сонголт биш

Дэлхийн тамхитай тэмцэх өдөрт зориулав.

 

 

Жил бүрийн 5-р сарын 31-г Дэлхийн нийтээр “Тамхитай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Оюутан байхдаа энэ үйлсэд гар бие оролцож явсаны хувьд, одоо өдөр бүр л “тамхины эсрэг ухаалга” хийж явдаг эмч хүний хувьд, эх орондоо хайртай монгол залуу хүний хувьд энэ өдөр ч бас өөрийн дуу хоолойгоо залуустайгаа хуваалцахаар шийдлээ. Мөн сүүлийн хэд хоног “Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” нэртэй үйл ажиллагаагаа зохион байгуулагдах гэж байгаа тухай мэдээлэл чих дэлсэх болсон тул энэ үйл ажиллагааг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаагаа илэрхийлэхийн тулд энэ удаагийн бичлэгээ “ТАМХИ”-ны эсрэг чиглүүллээ. Архины тухай дараа тусдаа ярилцнаа.  

Ангилал : Тэмдэглэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (337) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Шинэ хуучны тухай өчиг ба төлөвлөгөөтэй амьдрахын нууц

2011-04-17 20:00:43

Энэ блогийг нээгээд 1 жил боллоо. Өөрөөр хэлбэл бид сургуулиа төгсөөд, би ажилд ороод 1 жил болчихсоооооон гэсэн үг. Зав багатай өнгөрүүлсэн 1 жил нүд ирмэх зуурт л өнгөрөвүүдээ гэмээр. Нэг л мэдэхэд 2010 он дуусч 2011 он эхлээд 4 сар болчихож. Сургуулиа төгсөөд 1 жил болж буй энэ мөчид бясалгаж суусан бодролоо өнгөрсөн нэг жилийн тайлан болгож, ирэх нэг жилийн төлөвлөгөө болгож шинэ хуучны тухай өчиг хэмээх дараах бичлэгийг сараачиж сууна. Яджаахад My hand writing is so bed.  

Ангилал : Тэмдэглэл | Нийтэлсэн : battamir | Уншсан (80) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Хайр, харуусал

2011-04-10 17:31:40

Хайр, харуусал......

Хавар болж хайрын улирал эхэлжээ... Залуусаа. Эн